ДЭЛХИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ГАМШГИЙН ШАЛТГААН НЬ ГАЛТ УУЛСЫН ДЭЛБЭРЭЛТ БАЙЖЭЭ

ДЭЛХИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ГАМШГИЙН ШАЛТГААН НЬ ГАЛТ УУЛСЫН ДЭЛБЭРЭЛТ БАЙЖЭЭ

АНУ-ын Цинциннати болон Хятадын улсын их сургуулийн газар зүйн салбарын эрдэмтэд манай гаригт 252 сая жилийн өмнө болсон хамгийн том гамшгийн шалтгааныг тогтоожээ.
Тэр үетэй холбоотой дэлхийн бүх тив дахь малтмалд мөнгөн ус илэрсэн аж. Мөнгөн ус нь галт уул дэлбэрэхэд дэлхийн агаар мандалд хамгийн ихээр тархдаг юм байна.
252 сая жилийн тэртээ болсон Пермийн гэх нэр авсан мөхөлд одоогийн Сибирийн бүс нутагт байсан галт уулс дэлбэрсэн нь нөлөөлжээ. Тус бүс нутгийн галт уулс мянган жилийн турш ээлж дараалан дэлбэрснээс үүдэн агаарт гурван сая гаруй тонн үнс цацагдан дэлхийн дундаж температур Цельсийн 10 гаруй хэмээр нэмэгдэхэд хүргэсэн аж.
Үүнээс үүдэн хүчил төрөгчийн агууламж багатай бүс нутгууд ихсэн далайн амьтдын 96, газрын амьтдын 73, шавьжийн 83 хувь нь мөхжээ. Эрдэмтдийн судалгаагаар, тэрхүү дэлхийн биологийн ядуурал 60 мянган жил үргэлжилсэн байна.
Б.Тугскачать dle 12.0