КFC-ийн 13 дугаар хороолол дахь салбарт дахин хордлого гарчээ

КFC-ийн 13 дугаар хороолол дахь салбарт дахин хордлого гарчээ

“KFC” түргэн хоолны газрын Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-нд үйлчлүүлсэн хүмүүс хордлогод орсон юм. Хордлого авсан 287 хүний хохиролд Таван богд группээс 49 сая 400 мянган төгрөг олгож, 14 сая төгрөгөөр торгосон байгаа.
Үүний дараа KFC-гийн 25 дугаар эмийн сангийн салбараар үйлчлүүлээд хордсон гэх аав, хүү хоёр хордлого авсан бөгөөд тэд одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Ойрхон хоёр удаа хоолны хордогын тухай таагүй мэдээ тараасан “KFC” түргэн хоолны газрын өөр нэг салбар хоолны хордлого гарчээ.
Иргэн М KFC-гийн 13 дугаар хороолол дахь Наминжон салбарт үйлчлүүлж, карритай бургер, хоёр шарсан төмс авсан иргэн оройн 23.00 цагаас эхлэн гүйлгэж, халуурч, 21-ний 15.00 цагийн үед тэсвэрлэхийн аргагүй болж ХӨСҮТ-д хэвтсэн байна. Энэ иргэн түргэн хоолны газрын хоолонд хордсоныхоо маргааш, эмнэлэгт хэвтэхийн өмнө үйлчлүүлсэн салбарт очиж, хордлого авсан гэдгээ мэдэгдэхэд салбарын менежер гэж өөрийгөө танилцуулсан албан тушаалтан:
-Хүнсний технологичдоо энэ талаар хэлье. Манай бүтээгдэхүүнийг нэг цаг 30 минутын дотор идэх ёстой байдаг. Та энэ хугацаанд амжиж бүтээгдэхүүнийг идээгүй байна. Гадуур идсэн зүйлийн хордлого манайд хамаагүй гэж хариулжээ. Одоо өвтчөн, 25 дугаар салбарт хордлого авсан аав, хүү хоёртой ХӨСҮТ-ийн нэг тасагт эмчлүүлж байна гэж мэдээллийн news.mn сайт руу өөрөө утасдан мэдэгджээ.
“KFC” түргэн хоолны газрын Зайсан дахь салбарт Зөрчлийн хэрэг нээж, салбарын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэг нээн ажиллах явцад Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтын дагуу энэ салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан байгаа.
Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг амталсан болон амтлаагүй тахиаг хурааж, устгасан. Ахуйн шавьж мэрэгч устгах компаниар ариутгал хийлгэсэн. Салбарт ажиллаж байсан 28 ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Давтан шинжилгээгээр ямар нэгэн нян тээгч илрээгүй гэж мэргэжлийн байгууллага хэдхэн хоногийн өмнө тайлбарласан.
Сүлжээ хоолны рестронд дахин дахин хордого илэрч байна. Иргэдийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бодож хоолны газруудынхаа үүдийг барьж болохгүй гэж үү?
скачать dle 12.0