“Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооноос хамтран "Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг өнөөдөр (2019.03.06) Төрийн ордноо зохион байгуулав.Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.
Хүн амын удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолт, угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэр анх 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар гарч байсан. Мөн 1996 онд Соёлын тухай хуульд тусгаж, УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолууд баталсан ч хэрэгжихгүй байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.
Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ 9 үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож, үе дамжин
хүрээнд 2017 онд 15 аймаг, нийслэлийн 3 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүд 169 удаагийн сургалт, лекц, нөлөөллийн ажил зохион байгуулж, 8273 иргэдийг хамруулж, 2464 гэр бүл Ургийн баяраа хийжээ.
2018 онд "Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын нөлөөлөл, сурталчилгааны арга хэмжээнд нийт 12463 иргэдийг хамруулсан байна. "Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын хүрээнд "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан Монгол Улсын иргэн бүрийг угийн бичгээ
Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн чухал гарц болохыг "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт илтгэлдээ тэмдэглэв. Манай улсын хүн амын дундах цус ойртолтын түвшний 97.24 хувийг шууд цус ойртолт, 2.76 хувийг алсуур цус ойртолтын хэлбэр тус тус эзэлдэг байна. Нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо генийн сангийнхаа 2.23-11.45 хувь, дундажаар 6.51 хувиар цусан төрлийн холбоотой болох нь судалгаагаар нотлогдсон бөгөөд иргэд удам угсаагаа мэдэхгүйгээсээ болж гэр бүл болдог байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл болж буй иргэд өөрсдөөсөө дээш 9 үеийн дотор цусан төрлийн холбоотой эсэхээ мэдэхгүй гэр бүл болж байна гэсэн үг юм. Үе дээшлэх тутам цус хоёр дахин шингэрч, цусан төрлийн хамаарал багасдаг бөгөөд 10 дахь үеэс эхлэн цусан төрлийн холбоогүй гэж үзэж, гэр бүл болж болдог ажээ.
Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин бууруулж, оюуны хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх, хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах, аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байгааг судлаачид хэлж байна.
Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь ургийн овгийн асуудал байлаа. Монголын хүн амын дунд овгийн тухай ойлголт үндсэндээ мартагдсан, овог, аймаг дотроо үл гэрлэх уламжлалт ёс гээгдэж цусан төрлийн холбоогүй гэсэн ерөнхий таамгаар
гэр бүлийн боловсролын сургалтыг
Зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учраас оролцогчдоос гаргасан саналуудыг тусгасан зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. УИХ-ын зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллана гэдгээ хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.