“BOEING 737 MAX”-ЫН НИСЛЭГИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО
Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.
Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing" компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргаж байна.