Шуурхай мэдээ: Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид "Эрдэнэт" үйлдвэр лүү хөдөллөө
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан талаараа мэдэгдсэн билээ. Тэрээр энэхүү мэдэгдлийнхээ дараа "Эрдэнэт" үйлдвэр рүү шууд хөдөлнө гэдгээ мөн мэдэгдсэн бөгөөд тэгвэл тэд саяхан ЗГ-ын шийдвэрийг танилцуулахаар тус үйлдвэр лүү хөдөлсөн байна.