Казахстан яагаад чинээлэг улс болж чадахгүй байна вэ?
-Казахстаны Засгийн газар солигдсоноор иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй вэ-
Афганчуудын эсрэг хэрэм: Алма-Ата хотын төвд өнгөрөгч оны зун төр засгаас 15 тонн жинтэй нэгэн баримал буюу хэрмийг байрлуулсан юм. Таван давхар байртай тэнцүү өндөр уг баримлыг хулс, металл, модоор хийсэн аж. Уг хэрэм нь хотын иргэдийн элбэг хангалуун амьдралыг байгаа гэнэ. (Савартаа боргоцой барьсан).
Уг хэрмийг барихад хотын төсвөөс 23 сая тенге буюу 65 мянган доллар гаргажээ. Ийм үнэтэй баримлыг Швейцарийн Цюрих ч юм уу, эсвэл Берлин, Лондон захиалж хийлгэсэн бол болох байлаа. Харин Алма-Ата хот Британийн паблик-арт уран бүтээлч Алекс Ринслерт мега төслөө өөрийн газар нутагт хэрэгжүүлэх боломжийг олгожээ. Энэ бүтээл Гиннесийн дээд амжилтын номонд орсон юм. Уг уран бүтээлч хийсэн бүтээлээ олны нүдэн дээр шатаадгаараа алдартай билээ.
Өөрөөр хэлбэл 65 мянган доллар салхинд хийснэ гэсэн үг юм. “Эмнэлэг хэрэггүй, хэрэг л хэрэгтэй бололтой” хэмээн Казахстаны иргэд олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлсэн байна.
Хулсан хэрэм түүнчлэн Алма-Ата хотын захиргаа болон Афганы мөргөлдөөний дайчдыг нэгтгэсэн “Дайчин ах дүүс” холбооны хооронд олон жил үргэлжилж буй маргааныг улам хурцатгажээ. “Афганистанаас дайчдаа гаргасны 30 жилийн ойгоор ч дайчдад олгох мөнгө олдоогүй” хэмээн “Дайчин ах дүүс”-ийн ерөнхийлөгч Сергей Пашевич гомдоллосон аж.
“Афганчууд” түүнчлэн цэргийн эмнэлгээ сэргээн засах гэж хэчнээн зүтгэсэн ч бас бол мөнгөгүй гээд гацсан юм. Үүнээс гадна Афганистанд дайтаж байсан 420 дайчин орон сууцтай болох ээлжээ хүлээж сууна. Сүрлэн хэрмээс гадна Ринслерийн 15 том баримлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Гэхдээ төслийн төсөв нууц хэвээр байна.
Харин Ринслерийг бол үнэтэй арт-объеъктоор нь зөвтгөж болох юм. Учир нь “Паблик артаас дэлхий дахины олон нийт нийгмийн өөрчлөлтийг хүлээдэг. Гэхдээ эдгээр өөрчлөлтийг төр засаг гүйцэтгэх ёстой, харин урлаг түүнд түлхэц өгөх ёстой”.
Улс хүнээ алдаж байна
Гэвч хамгийн их түлхэцийг авч байгаа нь улс орноосоо явахыг хүссэн, хараахан яваагүй хүмүүс л авч байгаа юм. Хэдэн арван мянган хүн улс орныхоо нийгэм, эдийн засгийн зохисгүй бодлогын эсрэг “хөлөөрөө санал өгч” байгаа билээ.
Албан ёсны мэдээллээс үзэхэд сүүлийн 10 жилд тус улсыг 300 мянга гаруй хүн орхижээ. 2012 оноос цагаачлалын тэнцвэргүй байдал ажиглагдаж эхэлсэн байна. Ялангуяа энэ улсаас славян гаралтай, дээд боловсролтой хүмүүс нь дүрвэж байна.
Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Казахстаны стратегийн судалгааны институтийн шинжлэх ухааны ажилтан Ирина Черныхийн хэлснээр Казахстанаас залуучууд дүрвэх нь нэмэгдэж буй чиг хандлага гарч ирж байгаа нь түгшүүр төрүүлж байна гэжээ. Казахстаны залуучууд эх орондоо тохирох ажил олж чадахгүй байгаа юм.
Алма-Атагийн Нийтийн зөвлөлийн гишүүн Марат Шибутов ч тус улсад ажлын байрны тоо буурч байгаа гэжээ. Ийнхүү сөрөг нөхцөл байдал үүссэн шалтгаан нь Евразийн холбооны хөдөлмөрийн нэгдсэн зах зээл үүссэнтэй холбоотой. Энэ бол хууль ёсны зах зээл. Мөн Казахстаны иргэд Өмнөд Солонгос руу визгүй зорчдог. Тэнд хууль бусаар ажил хийхээр зорчих нь их байдаг аж.
13 дахь огцролт
Казахстаны орчин цагийн түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц удирдагч Нурсултан Назарбаев нийгмийн таагүй хандлагыг ч мэдэрчээ. Гэвч тэрбээр урьдын адил хүнд суртлын аргаа халаагүй л байна. Саяхан тэрбээр 13 дахь Засгийн газраа огцруулж, 14 дэхээ томилоод байна. “Хэдийгээр олон хууль тогтоомж гаргаж, Засгийн газраас шийдвэрүүд гаргаж байгаа боловч эдийн засгийн олон ч салбарт эерэг өөрчлөлт ажиглагдсангүй” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр төрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэжээ. Үүний дээр хүн амын бодит орлого нэмэгдэхгүй, өрхийн төсөв дэх хүнсний бүтээгдэхүүний зарлага өсөж байна хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн хувийн секторт цалин тасалдуулах тохиолдол тасрахгүй байна. Тухайлбал, Актюбины чулуу бутлуурын үйлдвэрийн ажилтнууд есөн сарын турш цалингаа аваагүй тухай “Мой город” порталд мэдээлсэн байна. Ингээд нийт өр нь 64 сая тенге болсон байна.
Казахстанд дундаж цалин ДНБ-ий муугүй өсөлтийн дэргэд тийм ч өндөр биш байна. 2018 оны IV улиралд сарын нэрлэсэн дундаж цалин (бүх татварыг хасаад) 176 050 тенге байгаа аж. Нэг тенге нь Монголбанкны ханшаар 7,01 төгрөг гэхээр 1 сая 234 мянган төгрөг орчим юм.
1000 тенгегээр 2,6 ам.доллар л худалдан авч болно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны байдлаарх дундаж цалин 458 доллар болж байгаа юм. Гэтэл 2017 онд 516 доллар болж байв. Хамгийн гол нь олонх иргэдийн авдаг дундаж цалин нь ердөө л 80 021 тенге байгаа юм. Өөрөөр хэлбэл Казахстаны дундаж цалин нэг хүн амд ногдох ДНБ-ээрээ ойролцоо Чили, Румын, Хорват зэрэг улсуудын дундаж цалингаас 50 хувиар бага гэсэн үг.
Харин ийм байхад албан тушаалтнууд импортын костюмаар гангарч байна гэж Назарбаев шүүмжилжээ. “Бид бүх юмаа гадаадаас зөөж авчирч байна. Загвар хөөсөн залуучууд, эмэгтэйчүүд “Шанель-манель” гээд л явж өгнө” гэж Ерөнхийлөгч нь мэдэгджээ. Үүнийг дагаад эх орны хөнгөн үйлдвэрлэл нь хөгжихгүй байна гэж Назарбаев гайхширсан байна.
Елбасын албан дахь лорд, сэрүүд
Казахстан улсад бизнесийн орчин нь харилцан адилгүй байна. Хөрөнгө оруулагчид өөрсдийг нь Британийн шүүхийн хүрээнд хамгаалдаг болохоор Казахстанд дуртай. The Times-т мэдээлснээр Британийн лордууд Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн дэргэхэд эдийн засгийн шинэ шүүхийн бүрэлдэхүүнд багтжээ.
Ийм шүүх Сингапур, Хонконг, Дубай, Абу-Даби, Катарт байдаг. Харин Евразид ганц байдаг нь Казахстанд байдаг аж. Тэгэхээр эндхийн хууль, шүүх Английн хуулийг дагаж, энд худалдаа, гэрээний маргааныг хэлэлцэж байна.
Түүнчлэн Олон улсы арбитрын төв шинээр байгуулагдаж, түүний анхны даргаар Английн өмгөөлөгч Барбара Дохманн ажиллажээ. Өөрөөр хэлбэл Казахстаны засаг захиргаа гадаадаас илүү их хөрөнгө оруулагч татах имижээ ингэж бүрдүүлж, хөрөнгө оруулалтын уур амьсгалаа тогтмол сайжруулж байна. Тус улс Doing Business-ийн рейтингт 190 орноос 28-д бичигдэж, 2015 онд 77 дугаар байрт байснаа бодвол огцом урагшилж чаджээ.
Гэвч тус улсын эдийн засаг олон төрөлт болж чадаагүй түүхий эдээс бүрэн хамааралтай хэвээр байгаа тухай BCG-д тэмдэглэсэн байна. Тус улсын олборлох салбар ДНБ-ий 17 хувийг эзэлж байна. Нүүрсустөрөгчийн экспорт Казахстаны нийт экспортын 2/3-ыг эзэлж, түүнээс тус улсын төсөв хамаарч байна. Нефть хийн салбар улсын орлогын 50 хүртэл хувийг эзэлж байна.
Казахстаны макро эдийн засгийн тооцооллоос харахад бүх зүйл муугүй харагдаж байгаа юм. Харин энгийн иргэдийн бодит амьдрал хүнд хэцүү байна. Үүнийг ч Ерөнхийлөгч Назарбаев хүлээн зөвшөөрч байгаа аж. Түүний хэлж буйгаар банкуудын хулгайч менежерүүдийг шоронд суулгах хууль байхгүй байгаа юм. “Зугтаад алга болчихдог. Тэдний араас бид хөөцөлдөөд, гүйлдээд л байдаг” хэмээн Назарбаев харамсангуй хэлжээ.
Британийн лорд тэргүүтэй шүүх Казахстаны өмчийн эрхийг хамгаалж чадах уу гэдэг том асуулт хэвээр үлдлээ.
Эх сурвалж: gazeta.ru