Таеквондочид олон улсын хүүхдийн наадмын эхний өдөр 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд есдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд 11 дэх удаагийн олон улсын хүүхдийн спортын наадам үргэлжилж байна. Бугат хотод болж буй таеквондогийн тэмцээнээс Монгол Улсын таеквондо-гийн тамирчин хүүхдүүд эхний өдөр өчигдөр гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Медаль хүртсэн тамирчид:
48 кг-ын жинд Б.Төгсбилэг - Алтан медаль
55 кг-ын жинд Э.Ананд - Алтан медаль
59 кг-ын жинд Б.Хүслэн - Алтан медаль
51 кг-ын жинд Э.Төгөлдөр - Мөнгөн медаль
55 кг-ын жинд Б.Мөрөн - Хүрэл медаль
59 кг-ын жинд М.Баясгалан - Хүрэл медаль тус тус хүртжээ.