Эрүүл мэндийг дэмжих сан эрүүл мэндийн төлөө зарцуулагддаг уу?
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэчилсэн төсөлд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг энэхүү татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Таван жилийн хайрцаг тамхи 10 дахин үнэтэй буюу 27,000-50,000 төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Тамхины онцгой албан татвараас орж ирэх мөнгөн дүнгийн 50 хүртэлх хувийг жирийн ард иргэдийн төдийлөн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих тусгай санд жил бүр татан төвлөрүүлбэл зохилтой гэсэн нь эгэл судлаачийн сонирхлыг татжээ.
Эрүүл мэндийг дэмжих тусгай санг бүрдүүлсэн татвар төлөгчдийн мөнгийг хэн, юунд зарцуулдаг вэ гэдгийг олон нийт мэдэх ёстой гэж үзсэн хэрэг л дээ. Монгол Улсад төрөл бүрийн тамхийг өдөр тутам хэрэглэгч хүний тоо буурахгүй, харин ч нас нь залуужиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр энэ гоёмсог нэртэй сангийн үндсэн зорилго нь огт биелэхгүй байгаа гэж хэлж болохоор байгаа юм. Мөн энэхүү сангийн мөнгөний зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, ил тод тайлагнадаггүй нь анхаарал татна.
2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөг хүрсэн ч, эрүүл мэндийн санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл элбэг 10 гаруй тэрбум төгрөг болох учиртай байсан нь хэнд ч мэдээжийн зүйл байв. 2024 онд 9.8 тэрбум төгрөг, 2025 онд 9.6 тэрбум төгрөг тус санд хуримтлуулна гэж тооцоолсон ч мэдээлэлд ойр дарга, эрх мэдэлтнүүд өөрсдийн танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр элдэв төсөл, хөтөлбөр бичүүлж батлуулан давуу эрхтэйгээр зарцуулсан байж болзошгүй дүр зураг, сэжиг таамаг гарсныг асуудалд ойр эх сурвалж өгүүлэв.
Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ. Тамхины онцгой татварын орлогын хоёр хувь нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм.
Монгол Улсын Эрүүл мэндийг дэмжих тусгай сан нь 2023 онд байгуулагджээ.
Монгол Улсад тамхины онцгой албан татвар буюу нэмэлт татварын тодорхой хэмжээ нь Эрүүл мэндийг дэмжих санд зайлшгүй орох үүрэгтэй зохицуулалтад багтдаг гэдгийг албан ёсны хууль, бодлогод тусгасан байдаг. Засгийн газрын 2020 оны 37-р дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” нь сангийн үндсэн үүрэг, зарцуулалтын чиглэлүүдийг тодорхой заасан баримт бичиг аж. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн заалтад “Эрүүл мэндийг дэмжих тусгай сангийн хөрөнгө нь архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэнэ” хэмээн өгүүлжээ.
2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөг хүрсэн ч, эрүүл мэндийн санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл элбэг арав гаруй тэрбум төгрөг болох учиртай байсан нь хэнд ч мэдээжийн зүйл байв.
Дараа жил нь буюу 2024 онд 9.8 тэрбум төгрөг, 2025 онд 9.6 тэрбум төгрөг тус санд хуримтлуулна гэж тооцоолсон ч мэдээлэлд ойр дарга, эрх мэдэлтнүүд өөрсдийн танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр элдэв төсөл, хөтөлбөр бичүүлж батлуулан давуу эрхтэйгээр зарцуулсан байж болзошгүй дүр зураг, сэжиг таамаг гарсныг асуудалд ойр эх сурвалж өгүүлэв.
Уг сангийн төсвийг хэн, хэрхэн хуваарилж, хяналт тавьдаг вэ гэсэн асуулт урган гарч, ихээхэн сонирхол татсан нь ойлгомжтой. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн үндсэн зарчмаар Эрүүл мэндийн сайд сангийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм байна. Харин Сангийн сайд жил бүрийн төсөвт сангийн хөрөнгийг тусган зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй гэжээ. Сангийн төсвийн хуваарилалтын үйл явцын хувьд зөвхөн сайдын захирамжаар бус, харин мэргэжлийн багийн шалгаруулалтаар төсвийн төсөл, хөтөлбөрүүд сонгогддог тухай хэд хэдэн албан мэдэгдэл, шүүмжлэл мэдээллийг хуваалцсан байдаг. Сонгон шалгаруулалт ба төсөл хэрэгжилтийн хувьд Эрүүл мэндийг дэмжих сан нь тухайн зарцуулах хөрөнгийг санаачилга, төсөл хөтөлбөр хэлбэрээр олон нийтээс хүлээн авч, сонгон шалгаруулалтын журмаар олгодог журамтай аж. 2023 оны 3–4 дүгээр улиралд сангийн санхүүжилттэй төсөлд оролцохыг уриалсан зарын тухай мэдээлэл мэр сэр гарсан нь бий. Эдгээр төсөл, арга хэмжээ нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, урьдчилан сэргийлэх, мансууруулах бодис, архи, тамхины эсрэг чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан хэмээн тайлагнажээ.
Өнөөдөр Монгол Улсад төрөл бүрийн тамхийг өдөр тутам хэрэглэгч хүний тоо буурахгүй, харин ч нас нь залуужиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр энэ гоёмсог нэртэй сангийн үндсэн зорилго нь огт биелэхгүй байгаа гэж хэлж болохоор байгаа юм. Мөн энэхүү сангийн мөнгөний зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, ил тод тайлагнадаггүй нь анхаарал татна. Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ. Тамхины онцгой татварын орлогын хоёр хувь нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм. Татвар нэмэгдсэнээр тамхичдын тоо буурахгүй, бүр нэмэгдэх эрсдэлтэй нь одоогийн бодлогын үр дүнгүй байдлыг илтгэж байна.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх нь зөвхөн татвараар бус, цогц хандлага, нийгмийн идэвхтэй оролцоо, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамарсан байх ёстой. Тамхины онцгой татварын орлогыг ил тод, үр ашигтай хуваарилах, тамхины эсрэг үйл ажиллагаанд хангалттай хөрөнгө оруулалт хийх нь тамхичдын тоог бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх үндсэн нөхцөл юм.
"Эрүүл мэндийг дэмжих сан" нь улсын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх чухал механизм. Гэвч санхүүжилт, төсөл хэрэгжилт, ил тод байдал, тендерийн журам болон хяналтын сул байдлаас үүдэн үр ашиг, итгэлцэл алдагдах эрсдэл бий.
УИХ дотор байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мэргэн санааг сэдэж, дэвшүүлсэн нь ард олныг хоёр хэсэгт хуваан талцуулж эхэлсэн билээ. УИХ-ын хэсэг гишүүн уг хуулийн шинэчилсэн төсөлдөө бүх төрлийн тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг огцом нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Тэд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг энэхүү татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Тэгэхээр таван жилийн дараа Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 25 орчим хувийг эзэлдэг 700 гаруй мянган хүн буюу тамхичид маань одоогийнхоос 10 дахин үнэтэй буюу 27,000-50,000 төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Энэхүү хуулийн төсөл нь тамхины хэрэглээг бууруулах зорилготой хэдий ч дараах ноцтой үр дагавруудыг бас үүсгэх эрсдэлтэйг бид мартаж болохгүй. Иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхийн дээр хууль бус наймаа, хулгайн худалдаа буюу контрабандын хэмжээ эрс нэмэгдэж, жижиглэн худалдаа эрхлэгчид, тамхи импортлогчид, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд асар сөргөөр нөлөөлөх нь хэнд ч ойлгомжтой.
Хуулийн шинэ төсөл хэрэв батлагдвал ЭМДС-нд зөвхөн тамхины татвараас орж ирэх мөнгөний хэмжээ 20-30 тэрбум төгрөгт хүрч, гашуун хувь заяа амссан Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангууд шиг эрх мэдэл бүхий улс төрчдийн гарын салаагаар орж зарцуулагдах магадлал маш өндөрсөж, тэдний шуналын нүдийг сэргээх нь тодорхой. Тус санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараах чиглэлүүдэд зарцуулах зохицуулалттай байдаг аж. Тухайлбал, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, тандалт судалгаа; дэвшилтэт технологи нэвтрүүлэх; гадаад улсад эмчлэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх; амьгүй донорт оршуулгын тэтгэмж зэрэг олон нийтийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хэрэглэнэ хэмээн заажээ. Тэгвэл мэдээлэлд ойр дарга нар энэ мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүст хуваарилж, ашиглуулах нь бараг ойлгомжтой гэдгийг бид өмнөх гашуун туршлагуудаасаа мэдэж авсан. Харин уг өндөр татварыг төлсөн тамхичид, худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгчдэд эргээд энэ бүхний үр өгөөж бараг очихгүй гэсэн үг ээ. Тамхинаас гарахыг уриалсан хэдэн постер хэвлүүлэн тарааж, сургалт, семинар явуулсан болоод энэ бүхний тайланг манай нөхдүүд хөнгөхөн аргалж гаргаад дөнгөх нь баараггүй юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар тамхи худалдаалдаг арван мянга орчим цэг бий гэсэн статистик мэдээлэл байдаг бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хоёр мянга гаруй цэг өдөр бүрийн орлогынхоо тодорхой хувийг тамхины борлуулалтаас бүрдүүлдэг гэх тооцоолол гарчээ.
Уг хуулийн төслийг санаачлагчид мөн тамхины онцгой албан татвараас орж ирэх мөнгөн дүнгийн 50 хүртэлх хувийг жирийн ард иргэдийн төдийлөн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих тусгай санд жил бүр татан төвлөрүүлбэл зохилтой гэж саймширсан нь эгэл судлаач миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан юм. Ингээд энэ сүржин нэртэй даржин сангийн үйл ажиллагаа хэзээ эхэлсэн, ямар үүрэг, чиглэл бүхий, төсөв нь яаж бүрддэг, зарцуулалт нь юунд зориулагдаж байна вэ гэдгийг мэдэх эрхийнхээ хүрээнд судлах ажилдаа орсон болно. Эрүүл мэндийг дэмжих тусгай санг бүрдүүлсэн татвар төлөгчдийн мөнгийг хэн, юунд зарцуулдаг вэ гэдгийг олон нийт мэдэх ёстой гэж үзсэн хэрэг л дээ.
Энэхүү нийтлэл нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа “Эрүүл мэндийг дэмжих сан” -гийн бүтэц, санхүүжилт, төсөл хөтөлбөрийн бодлого, үр нөлөө, ил тод байдал, хяналт-шинжилгээнд тулгарч буй асуудлуудыг мөрдөн шалгах аргаар авч үзэхийг зорилоо. Материал нь олон нийтийн баримт, төсөв, тендерийн мэдээлэл, аудит, хэвлэлийн сурвалж болон талуудад хандсан ярилцлага/олон нийтийн саналаар дамжуулан цуглуулсан дата ба ажлын дүн шинжилгээнд үндэслэв. Хэвлэлийн нийтлэл, албан ёсны тайлан, төсвийн баримт бичгүүд болон ёс зүйн, хууль эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан дүгнэлт, санал зөвлөмжийг нэгтгэв.
Тамхины татварыг огцом өсгөж, үнэр амтыг тас хориглон, ил тавьж худалдаалахыг хорьж хатуу хязгаарлалтыг хэрэгжүүлэх талаар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөлд тусгасан бөгөөд та бүхэн энэхүү хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл та (https://d.parliament.mn/tusul/9a48b1a8-2293-4a66-9b04-b4665898dc2f) холбоосоор нэг ороод үзээрэй гэж зөвлөх байна.
Эрүүл мэндийг дэмжих тусгай сан (ЭМДС) нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн нэг бөгөөд орлого, зарцуулалтыг “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль” болон холбогдох журмуудаар зохицуулдаг. Тус сангийн орлого, зарцуулалтын талаарх мэдээллийг авахын тулд дараах арга хэмжээг авахыг та бүхэнд зөвлөж байна:
- Эрүүл мэндийн яамны албан ёсны вэбсайт:
- Вэбсайт: https://moh.gov.mn/
- Эндээс “Шилэн данс” болон “Гүйцэтгэлийн үнэлгээ” зэрэг хэсгүүдэд тус сангийн санхүүгийн тайлан, төсвийн мэдээлэл байрладаг.
- Монгол Улсын Шилэн дансны портал:
- Вэбсайт: https://www.shilendans.gov.mn/
Энд Засгийн газрын харьяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг нээлттэй байдлаар нийтэлдэг. Эндээс ЭМДТС-ийн санхүүгийн мэдээллийг хайж олох бүрэн боломжтой.
- Төрийн аудитын байгууллага:
- Вэбсайт: https://www.audit.mn/
- ЭМДТС-ийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтүүдийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хуулбар авах боломжтой.