Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна

Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна

Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.

 2025 оны 03-р сарын 27-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 28-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

2025 оны 03-р сарын 29-нөөс 04-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 30, 31-нд Хэнтийн уулсаар, 4-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар  зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 

скачать dle 12.0