Цэрэгт явахгүйн тулд 102 кг хүртэл таргалжээ
БНСУ-д 26 настай нэгэн залуу цэрэгт явахгүйн тулд 102 кг болтлоо таргалжээ.
“Korean Herald” хэвлэлд бичсэнээр, тэрбээр жингээ нэмэхийн тулд өдөрт иддэг хоолныхоо хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, цэрэг татлагын эмнэлгийн үзлэгт орохоосоо өмнө их хэмжээний ус уудаг байна. Арга мэх нь илчлэгдсэн залууд Сөүлийн дүүргийн шүүх нэг жилийн хорих ял оноосон бол түүний найзад зургаан сарын хорих ял оноожээ. Залуугийн найз хоолны цэсийг нь гарган өгч, жингээ хэрхэн нэмэх талаар зөвлөгөө өгдөг байжээ. Түүнийг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн байна.
БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд дор хаяж 18 сар армид алба хаах үүрэгтэй.