Нимбэг эсвэл нимбэгийн шүүс хавдрыг эмчлэхгүй
Нимбэг хавдрын эд эсийг устгадаг гэх пост сүүлийн үед цахим платформуудаар явах боллоо. Тэгвэл АНУ-ын Арканзас мужийн анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нийтлэлээс харвал нимбэг болон нимбэгийн шүүх хорт хавдар өвчнийг эмчлэх үйлчилгээгүй байна.
Сүүлийн хэдэн жилд явуулсан судалгаагаар бол нимбэг гэх мэт цитрус төрлийн жимсэнд агуулагддаг бодисууд нь зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлж эсвэл тэмцэхэд тус болж магадгүй гэдгийг харуулсан байна. Магадгүй гэдэг үгийг анхаарах хэрэгтэй. Гэвч цитрус төрлийн жимсэнд агуулагддаг ашигтай гэх тэдгээр бодисуудын хэмжээ нь зөвхөн хүний биеийн хорт хавдартай тэмцэх чадварыг л нэмэгдүүлж магадгүй юм. Эцсийн эцэст цацраг болон хими эмчилгээ гэх мэт хорт хавдрын эмчилгээнүүдээс өөр батлагдсан орлох эмчилгээ байхгүй.
Эх сурвалж: UAMS Health