Японд цахим луйвар газар авав

Японд цахим луйвар газар авав

Японд цахим луйвар газар авав

 

Кредит картны луйвар Япон даяар дэлгэрээд байна. Тухайлбал, хэрэглэхгүй орхисон болон цуцалсны дараа худалдан авалт баталгаажуулах нэрийдлээр хуурамч линк гар утасны мэдэгдэлд ирэх тохиолдол нэмэгдэж байгаа юм.
Хоккайдо мужид амьдардаг 60 настай эмэгтэй уг хэргийн хохирогчдын нэг юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зээлийн картаа цуцлах хүсэлт өгсөн байсан ч худалдан авалт баталгаажуулах линк гар утсанд нь ирсэн байна. Сониуч зан нь хөдөлж, зээлийн картаараа худалдан авалт хийгээд мартсан байж магадгүй гэж  бодон, линк дээр дарсан байна. Гэхдээ тус линк нь шууд “Apple pay”-тэй холбогдож, их хэмжээний мөнгө данснаас нь алга болжээ. Эмэгтэй луйвардуулснаа мэдээд банктай холбогдсон ч, 1700 ам.долларын татан авалтыг буцаах боломжгүй гэжээ.
Энэ мэтчилэн хэрэг удаа дараа гарч байгаа тул Японы цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба бүх хүчин чадлаа шавхан ажиллаж байна.

Зээлийн картаар ердийн худалдан авалт хийх үед баталгаажуулах линк ирдэг нь байнгын үзэгдэл бөгөөд иргэд үүнийг хэвийн зүйл гэж үздэг байна. Тиймээс энэхүү луйврын аргыг тухайн банкны ажилтан хийсэн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага үзэж буй.

Эх сурвалж: NHK JAPAN

скачать dle 12.0