Чинь Шы Хуан хааны бунхны археологийн олдворын үзэсгэлэн нээгдэв

Чинь Шы Хуан хааны бунхны археологийн олдворын үзэсгэлэн нээгдэв

Чинь Шы Хуан хааны бунхны музейд энэ сарын 8-нд археологийн олдворын тусгай үзэсгэлэн нээгджээ. Түүх сөхвөөс, 1974 оны хавар Хятадын Шааньси мужийн Ши Ян тосгонд нутгийн тариачид худаг ухаж байхдаа вааран баримлын зарим хэлтэрхийг олсон цагаас өнөөг хүртэл Чин Шы Хуан хааны бунхны цэрэг морины хөшөөн археологийн олдворуудын ажил 50 жилийг туулан өнгөрүүлжээ.

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хэд хэдэн үеийн археологичдын тууштай эрэл хайгуулын үр дүнд цэрэг морины хөшөөний малтлага, соёлын дурсгалыг хамгаалах ажил арвин үр дүнд хүрч, 2000 гаруй жилийн турш нойрсож буй хааны цэрэг морьт жагсаалыг илрүүлж, 20-р зууны дэлхийд хамгийн алдартай археологийн олдворуудын нэг болсон юм.

1987 онд ЮНЕСКО Чин Ши Хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн жагсаалыг Дэлхийн өвийн жагсаалтад хамруулав.

Өнөөг хүртэл 8000 орчим цэрэг морины вааран баримал, хэдэн арван мянган хүрэл зэвсэг бүхий нийт 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 1, 2, 3-р нүхийг ар араас нь илрүүлжээ.

 

2024 онд Чинь улсын цэрэг морьдын хөшөөний олдворыг илрүүлсэн 50 жилийн ой тохиож байна. Үүнд зориулж “Чинь Шы Хуаны бунхны археологийн олдворын үзэсгэлэн” гаргаж, 230 ширхэг үнэт үзмэрийг дэлгэн үзүүлж, Чинь улсын үеийн түүх соёлыг бүрэн утгаар нь харуулахыг зорьжээ.

Эх сурвалж: cri.cn

скачать dle 12.0