Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
“Татар ажиллагаа”, “Гэсэн ч би хайртай”, "Жаргаж үзээгүй нар”, “Хөх нуур”, “Ихэр тавилан”, “Бидний зурсан амьдрал” зэрэг олон сайхан дэлгэцийн бүтээлүүдэд зургийн дарга болон туслах дүрүүдийг бүтээж үзэгчдийн сайшаалыг хүртэж яваа нэгэн.
Мөн тэр бээр жүжигчнээс гадна чамгүй найруулагч гэдгээ ч харуулаад амжсан. Тэрээр Драмын театрт байхдаа “Надаар тоглосон хайр”, залуучууддаа “Эхнэрээ зээлээч”, “Тамгагүй төр”, “Ээжээ” зэрэг бүтээлүүдэд тоглохоос гадна туслах найруулагчаар ажиллаж байсан билээ.
Ийнхүү тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан хүч үзэж, чансаагаа тодорхойлж яваа жүжигчин залуу маань хуримын зар түгээж эхэлжээ. Сүүлийн үед жүжигчин Батхүү биеийн байдлаасаа шалтгаалан тайз дэлгэцийн уран бүтээлд ажиллах нь багассан ч UBS телевизийн “Хайрын домог” УСК-ны нээлтийн үеэр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж сюрприз бариад амжсан сүйхээтэй нэгэн.
Түүний сүйт бүсгүйг Ч.Ариунжаргал буюу Аманда гэдгээр нь хүмүүс илүү танина. Аманда бүсгүй БНХАУ-ын Шанхай хотод Олон улсын улс төр, эдийн засгийн харилцаагаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд Дангинадмед эмнэлгийн үүсгэн байгуулагч, гадаад худалдааны бизнес эрхлэгч юм. Үүгээр ч зогсохгүй бидний хэдийнээ хэрэглэх дуртай болсон Dayao болон Chi forest ундааны Монгол дахь албан ёсны дистрьбютр юм.
Хосууд маань намрын дунд сарын билэгт сайн өдөр буюу есдүгээр сарын 07-нд хуримаа хийнэ.. Хосууддаа аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.