Журам: Олон нийтийн зам талбайг зөвшөөрөлгүй эвдсэн тохиолдолд, нөхөн төлүүлнэ

Журам: Олон нийтийн зам талбайг зөвшөөрөлгүй эвдсэн тохиолдолд, нөхөн төлүүлнэ

Журам: Олон нийтийн зам талбайг зөвшөөрөлгүй эвдсэн тохиолдолд, нөхөн төлүүлнэ

 

"Моод"-ын Болдоо гэх нэрээр олонд танигдсан Б.Болд нь өчигдөр /2024.08.29/ Сэлбийн гүүрийг өрөмдөж, борооны тогтоол усыг зайлуулах боломжтой хэмээн цахим орчинд бичлэгээ нийтэлсэн. Түүний эл үйлдлийг олон нийт багагүй шүүмжлээд байна. Тэд "Гүүрийг өрөмдөж цоолсноор борооны ус удаан хугацааны дараа, асфальтаа эвддэг учир гүүр нурах аюултай. Мөн олон нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүйгээр ухаж, эвдэж болохгүй" хэмээж буй.

Тэгвэл, нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр, ашиглаж, эзэмшсэн, эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг болохыг танилцуулъя.

Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ ашиглалтын журамд зааснаар:

6.3.Нийтийн эдэлбэрийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн ашиглаж, эзэмшсэн, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчилсөн, устгасан, гэмтээсэн тохиолдолд энэ журмын 4.5-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллага холбогдох хууль, журам, гэрээний дагуу зохих арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг гэж заажээ.

Мөн гарах болон орох хөдөлгөөнийг хаах, нээх тохиолдолд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авдаг байна.

скачать dle 12.0