Сонгууль 2024: Сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолно
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөө орой албан ёсоор дуусгавар болно. Ингээд сонсогчид саналаа өгөхөд хоёр хоногийн хугацаа үлдлээ.
Үүнтэй холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж буй бөгөөд санал тоолох тоног төхөөрөмж, иж бүрдлийг шалгаж, санал авах хороодод хүргээд буй билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар саналын хуудсыг гар аргаар 100 хувь тоолно гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.
Тус үйл явц нь ажиглагч болон хэвлэлийнхэнд нээлттэй юм байна.