Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц тойргийн уулзалтаа хийж байна

Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц тойргийн уулзалтаа хийж байна

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хийх уулзалтуудаа 1-р хорооноос эхэлж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөөсөө танилцууллаа. МАН-аас дэвшүүлсэн цогц мөрийн хөтөлбөрөөс тойргийнхоо аж үйлдвэржилтийн онцлог, хүн амын бүтэц, дагалдах бүтээн байгуулалтууд, түлхүү хөгжиж буй бизнесийн орчин зэргийг харгалзан, холбогдох заалтуудыг тайлбарлаж, иргэдийн асуултад хариулцгаасан юм. 

Хан-Уул дүүргийн хувьд хүн амын шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнтэй холбогдуулан, орон сууцны хотхон, томоохон үйлчилгээний төвүүд олноор баригдсан ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тулгамдсан асуудал болоод байгааг иргэдийн зүгээс хэлж байлаа. Мөн хот төлөвлөлт, дэд бүтэцтэй холбогдуулан орон сууц хоорондын гарц, автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг уламжилж байв.

Түүнчлэн нэр дэвшигч Лувсандашийн Нинжжамцыг Хавдрын эсрэг үндэсний аянг анх санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд ойлголт мэдлэг, эрүүл мэндийн боловсрол түгээсэн төдийгүй нийгмийн зорилтот бүлгүүд рүү чиглэсэн сайн үйлсийн аян, олон нийтийн ажлуудаар нь эчнээ мэддэг гэж байв. Ялангуяа өөртэйгээ адил олон мянган ээжүүдийг төлөөлж, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жинхэнэ дуу хоолой болж чадна гэдгийг түүний дэмжигчид тодотгож байв.

No description available.УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн хувьд иргэд, сонгогчидтойгоо цувралаар уулзахдаа тэдний санал бодол, шийдэл санаачилгыг сонсож, харилцан зөвлөлдөх хэлбэрээр нээлттэй явуулахыг зорьж байгаа гэлээ.

No description available.

скачать dle 12.0