Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзжээ
Цагаан сараас өмнө буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун олонхийн санал авч, Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон билээ. Үүний дараа нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлах тухай албан бичгийг НИТХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байсан юм.
Тэгвэд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлах боломжгүй гэдгээ албан бичгээр НИТХ-ын дарга С.Амарсайханд мэдэгдсэн байна.