Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин нас барж, 8-13 насны 6 хүүхэд, 1 иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ

Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ.

Эх сурвалжийн мэдээллээр 16 настай охин бэртлээ даалгүй хэргийн газар дээр нас барсан байна. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, 13 настай эрэгтэй хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, 8 настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ.

Эдгээр хүмүүс ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа гэв. Хэргийн талаар, Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барсан бол 6 хүүхэд, 1 том хүн хүнд гэмтжээ. Хэргийн газрын үзлэг дуусаагүй үргэлжилж байна. Хоёр автомашины жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба ажиллаж байгаа гэв.

скачать dle 12.0