“Brent” маркийн нефтийн үнэ 59 ам.доллараас доошилж буурав
Лондоны ICE биржийн баасан гарагийн арилжааны явцад "Brent” маркийн нефтийн ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 6 хувиар буурч, нэг торх нь 58.99 ам.долларт хүрсэн байна.Энэ төрлийн нэг торх нефтийн үнэ хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 27-нд 59 ам.доллараас доошилж байв.
Өнгөрсөн 10 дугаар сар гарснаас хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд байсан ханш ийнхүү эрс унаж эхэлсэн байна. Энэ хугацаанд ойролцоогоор 30 хувиар буурчээ.