Х.Нямбаатар: Утаанд хордсон 10 талийгаачийн ар гэрийнхэнд буцалтгүй тусламж олгосон...
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: "Би утаанд хордож нас барсан 10 хүний ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь Сонгино Хайрхан дүүргийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж олгосон. Ар гэрийнхэн нь ийм л зүйл ярьж байна. Уг шалтгаан нь архидалттай холбоотой. Ийм учраас хууль тогтоомжийг шинэчилж, албадан эмчлэх төвүүдийг байгуулж өгөөч, архидан согтууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлээч ээ л гэж хүссэн. Мөн утаа мэдрэгчтэй холбоотой асуудал дээр хуулийн байгууллагууд ажилласан байна. Яндангийн хаалтыг бүхэлд нь түлхсэн гэдэг байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Удахгүй шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тогтооно" гэв.