Увс аймагт алга болсон гэх өсвөр насны хоёр охиныг 31 настай этгээд автомашинаар авч явж байсныг олжээ

Увс аймагт алга болсон гэх өсвөр насны хоёр охиныг 31 настай этгээд автомашинаар авч явж байсныг олжээ

 

Өсвөр насны хоёр хүүхэд алга болж, дуудлага өгснөөс таван цагийн дараа эсэн мэнд олсон байна. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь Тоёота Приус загварын машинаар авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж, тогтоолоо.

Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор холбогдох ажиллагааг явуулж байна,

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна" гэв.

скачать dle 12.0