Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ
14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар чуулганд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчийн баг 3-р сарын 3-ны өдөр хуралдав. Хурлаас Өвөр Монгол нь Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ хэмээн Өвөр Монголын төлөөлөгчдийн баг санал нэгтэй дурджээ.

2023 оны 10-р сард Төрийн зөвлөлөөс "Өвөр Монголын өндөр чанартай хөгжлийг дэмжих, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг бичихийг чармайх тухай санал"-ыг гаргасан. Үүнд 25-р зүйлд, Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжилд идэвхтэй нэгдэх, Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Өвөр Монгол- Бээжингийн хамтын ажиллагааг судлах, дэмжих талаар дурджээ. Тяньжин, Хэбэй, Ляонин зэрэг муж, хотуудтай боомтын эх үүсвэр хуваалцах, эх газар болон боомтын хамтын ажиллагааг дэмжих гэжээ. Чуулгат хаалга, Чэндэ, Датүн, Синьжөү, Юйлинь, Ши Зүйшань зэрэг зэргэлдээ бүс нутгуудтай экологийн орчинг урьдчилан сэргийлэх, менежментийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн харилцан уялдаа холбоо, нийтийн үйлчилгээний хамтын ажиллагааг  бэхжүүлнэ. 28-р зүйлд Бээжин, Тяньжин, Хэбэй болон Өвөр Монголын коллеж, их сургуулиудын холбоог байгуулахад дэмжлэг үзүүлэх, Өвөр Монголын орон нутгийн коллеж, их дээд сургуулиудад туслах зорилгоор Боловсролын яамны шууд харьяанд байдаг их дээд сургуулиудыг хослуулахыг дэмжинэ.

 

Одоогийн байдлаар Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагааны тавцанд түшиглэн Бээжин, Өвөр Монгол хамтран газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 606 бааз, 72 аж үйлдвэрийн парк барьж, Бээжингийн 365 сургууль, 308 эмнэлэг Өвөр Монгол оронтой  хамтран хос тусламж үзүүлжээ.

 

Бүс нутгийн хамтын ажиллагааг бүх талаар бэхжүүлэх тал дээр Өвөр Монгол нь Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн стратегид идэвхтэй нэгдэж, Бээжингийн зэргэлдээх аймаг хотуудад анхаарлаа хандуулж, Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн бүс нутагтай иж бүрэн хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагааны механизмыг сайжруулж, Бээжин хотын бизнес эрхлэгчдийг татсан Өвөр монгол дахь бүс нутгийн төв, үйлдвэрлэлийн бааз, судлах төв, худалдааны төвүүдийг байгуулж, паркийн хамтын бүтээн байгуулалт, хамтын ажиллагааг дэмжинэ. Тяньжин, Хэбэй боомтуудтай боомтын нөөц, эх газрын боомтуудыг ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын ажиллагааны хүрээнд эх газрын боомтын холбоо байгуулхыг бэхжүүлнэ. Өвлийн Олимпийн наадамд зориулсан цацраг идэвхт ашигт малтмалын аж үйлдвэрийн бааз байгуулахад Улаанцав хотыг дэмжиж, Өвөр Монгол-Шанси-Хэбэйн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжинэ. 

 

Зохиогч: Сэтгүүлч: Ли Жүнфэн
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: ӨМӨС
скачать dle 12.0