Жирэмсэн болон архаг өвчтэй хүмүүсийг нарийн ширхэгтэй тоосжилт ихтэй үед гэрээсээ ажиллахыг зөвлөжээ

Жирэмсэн болон архаг өвчтэй хүмүүсийг нарийн ширхэгтэй тоосжилт ихтэй үед гэрээсээ ажиллахыг зөвлөжээ

Жирэмсэн болон архаг өвчтэй хүмүүсийг нарийн ширхэгтэй тоосжилт ихтэй үед гэрээсээ ажиллахыг зөвлөжээ

 

Жирэмсэн эмэгтэйчүүд болон амьсгалын замын шинж тэмдэгтэй хүмүүсийг  нарийн ширхэгтэй тоосны бохирдол ноцтой буюу удаан үргэлжилсэн тохиолдолд гэрээсээ ажиллахыг БНСУ-ын  Байгаль орчны яамнаас зөвлөжээ.

Нарийн ширхэгтэй тоосны хэмжээ дээд цэгтээ хүрдэг гуравдугаар  сард нарийн тоосны агууламжийг бууруулахын тулд Засгийн газар бүх талын хариу арга хэмжээ авч байна. Энэ жил агаарын температур өмнөх жилүүдийнхээс өндөр байх бөгөөд өндөр даралтын нөлөөгөөр агаар зогсонги байдалд орж хэт нарийн ширхэгтэй тоосжилт ойр ойрхон ихэсч байх магадлалтай гэж Байгаль орчны яамнаас нь анхааруулжээ.

Нарийн тоосжилтын сэрэмжлүүлэг хоёр хоногоос дээш хугацаанд "анхаарал"-ын түвшинд хүрсэн тохиолдолд эмзэг бүлгийн болон агаарын чанарт мэдрэмтгий хүмүүсийг гэрээсээ ажиллах, хагас цагаар ажиллах, ажилдаа явах цагийг тохируулахыг Засгийн газраас идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн сургуулиудын дотоод орчны агаарын чанарыг шалгах, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үүсгүүрүүдийг зогсоох зэрэг арга хэмжээ авах аж.  

Эх сурвалж: Koreatimes

скачать dle 12.0