12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Өнгөрөгч 2023 оны 10 дугаар  сард  Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдардаг 12 настай охин өглөө хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болсон. Ийн орон  даяар эрлийн ажиллагааг эхлүүлж  гурван хоног хайны эцэст охиныг амиа алдсан байдалтайгаар олсон. Уг хэргийг 47 настай Г.Ганхуяг гэгч этгээд үйлдсэн нь тогтоогдсон. Тухайн  үед  бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь   хэрцгийгээр хохироосон байдаг. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

скачать dle 12.0