ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байна

 

Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдлийг бууруулах, өвс тэжээл, хүнс болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг малчдад шуурхай хүргэх шийдвэр гарсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад тусламж хүргэх баг бүрэлдэхүүнийг ахалж байна.  

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс болон орон нутгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэ төлбөргүй хүргэх тээвэрлэлт өнөөдрөөс эхэллээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авав. Ийнхүү Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир, Баян-Уул, Жаргалан зэрэг нэн тэргүүнд өвс, тэжээл шаардлагатай, нөхцөл байдал хүнд байгаа сумд руу хивэг тэжээлийг хүргэх ажлыг зохион байгууллаа.  

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Говь-Алтай аймгийн 8 сум нэн хүнд байна гэсэн үнэлгээ гарсантай холбогдуулан тус сумдын малчдад шаардлагатай тусламжууд нэгдүгээр ээлжинд хүрнэ” гэдгийг тодотголоо. Ийнхүү эхний ээлжийн нэн хүндрэлтэй байгаа сумд руу тусламж илгээж, цаашид малчин айл өрхүүдэд хүчит тэжээлийн буудай, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг Засгийн газраас зохион байгуулна.  

скачать dle 12.0