Монгол, Орос, Хятадын залуучуудын хоккейн олон улсын тэмцээн эхэллээ


Таван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд Монгол, Оросын хоккейн гурван баг урилгаар Харбин хотын хоккейн нийгэмлэгийн баг, Эвэнкийн хоккейн баг, Хөх хотын хоккейн багтай ур авьяасаа сорьж, туршлага солилцох юм байна.

Энэхүү урилгын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Хөххотын Ардын захиргаа ажиллаж байна.
