Голомт банкны 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайланг хүргэж байна

Голомт банкны 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайланг хүргэж байна

 

Голомт банкны 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайланг хүргэж байна

 

Монголбанкнаас гаргасан стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна.

2023 оны 4-р улирлын үр дүнг өссөн дүнгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Нийт актив 28.5%-аар өсөж 11.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт өөрийн хөрөнгө 12.2%-аар өсөж 946.9 тэрбум төгрөгт хүрэв.
  • Нийт зээл 25.1%-аар өсөж 4.8 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 6.9%-аас 5.0%-д хүрч сайжрав.
  • Харилцагчийн эх үүсвэр 37.5%-аар өсөж 7.7 их наяд төгрөгт хүрэв.
  • Татварын дараах цэвэр ашиг 80.3 тэрбум төгрөгөөр буюу 80.0%-аар өсөж 180.8 тэрбум төгрөгт хүрлээ.

Санхүүгийн үр дүнд үндэслэн тооцоход,

  • Дундаж өөрийн хөрөнгийн өгөөж (ROAE) 14.4%-аас 20.5% болж өслөө.
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 223.6 төгрөгт хүрэв.

Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.

скачать dle 12.0