Худалдааны төвийн гаднаас Приус загварын автомашинаа хулгайд алджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 16:00 цагийн үед “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гаднаас автомашин хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уг дуудлага, мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар Тоёота Приус загварын автомашиныг 35-43 насны, эрэгтэй Ё, О нар нь бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Иймд иргэдийг тээврийн хэрэгслээ зориулалтын харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, теле хяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг асаалттай, цонх зэргийг нээлттэй орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.