309-р цэцэрлэгийн хүүхдүүдийг соробан сампингийн багш их зодсон хүүхдүүддээ чихэр өгдөг байсан гэв

309-р цэцэрлэгийн хүүхдүүдийг соробан сампингийн багш их зодсон хүүхдүүддээ чихэр өгдөг байсан гэв

309-р цэцэрлэгийн хүүхдүүдийг соробан сампингийн багш их зодсон хүүхдүүддээ чихэр өгдөг байсан гэв

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүдийг соробан сампингийн сургагч багш нь зодсон дүрс бичлэг камерт үлджээ. Энэ зөрчлийг хүүхдүүдийн эцэг, эхчүүд илрүүлж, гомдол гаргажээ.

Гомдол гаргасан эцэг, эхчүүдийн төлөөлөл, 309-р цэцэрлэгт соробан сампингийн сургалт хоёр дахь жилдээ хичээллэж байна. Манай хүүхэд энэ жилээс явж эхэлсэн. Гэтэл хүүхэд сампиндаа явах дургүй “Багш толгой руу балаар цохидог” гэж хэлсэн. Нэг өдөр хүүхдийн толгойд 2-3 хумсны мөр гарсан байхад нь би сампингийн багш, цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан. Эрхлэгч нь "Та нар хоорондоо зохицчих, энэ мэдээллийг гадагш нь гаргахгүйн тулд гурван сарын сургалтын төлбөрийг буцааж өгье" гэх мэтээр мэдээллийг нуун дарагдуулахыг оролдсон.

Эцэг, эхчүүд шаардлага тавьж, цэцэрлэгийн камерын бичлэгийг үзье гэхэд үзүүлээгүй. Олуулаа шаардлага тавьсаар байгаад үзэхэд нэг багш хүүхдүүдийг хоёр жилийн турш зодсон байсныг илрүүллээ. Хүүхдүүд соробаны багшаасаа их айдаг. Багш маш их даалгавар өгсөн байхад нь “Миний хүү зарим даалгавраа хийхгүй унтчих аа” гээд унтуултал шөнө дөрвөн цагт сэрээд “Даалгавраа хийхгүй бол багш зодно” гэсэн.

Хүүхдүүд хажуугаар өнгөрөхөд айж далдирдаг, орондоо шээдэг, хүүхдүүдийн дух, гар нь хумс, балаар сийчсэн сорвитой  байдаг ч хүүхдүүд багшаасаа айгаад огт хэлэхгүй нуудаг. Бага насны хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш их гэмтэл авсан байна. Эцэг эхчүүддээ хэлвэл та нар муу сурдаг учраас зодуулж байгаа. Аав ээждээ хэлвэл та нарыг муу сурдаг гэдгийг мэдээд улам нэмж зодно. Их зодсон хүүхдүүддээ чихэр өгдөг байсан байна хэмээн эцэг, эхчүүд ярилаа.

скачать dle 12.0