Олон улсын хатуу хог хаягдлын холбооноос жил болгон зохион байгуулдаг 39 дэх Дэлхийн конгресс-2023 Оманы султант улсад Цэвэр-Тэг /Net zero/ уриан дор зохион байгуулагдлаа
Олон улсын хатуу хог хаягдлын холбооноос жил болгон зохион байгуулдаг 39 дэх Дэлхийн конгресс-2023 Оманы султант улсад Цэвэр-Тэг /Net zero/ уриан дор зохион байгуулагдлаа.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хатуу хог хаягдлын Дэлхийн конгрессд төлөөлөл оролцон олон улсын чиг хандлага, тэргүүн туршлага, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллав.
Тус Дэлхийн конгрессд 80 гаруй улсын 1’000 гаруй улсын төрийн болон хувийн хэвшлийн зочид төлөөлөгч нар оролцлоо. Оманы султант улсын хувьд хог хаягдалдаа маш богино хугацаанд дэвшил гарган 180 гаруй хогийн цэгийг 16 болтол бууруулсан тэргүүн туршлагатай улс бөгөөд төр хувийн хэвшлийг хог хаягдлын салбарт хамгийн ихээр хэрэгжүүлэгч улс юм. Чуулганд Оманы султант улсын хөрөнгө оруулалт, сангийн сайд оролцов.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба Бельги улсын Антверп хотын хог хаягдлын платформыг судлан, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийн талаар хамтран ажиллахаар боллоо. Мөн Малайз улсын хатуу хог хаягдлын холбоотой хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.
Хог хаягдлын Дэлхийн чиг хандлага нь хиймэл оюун ухааныг хог хаягдлын нэгдсэн системд ашиглах, нийгмийн цахим сүлжээ, сошиал медиаг хог хаягдлыг бууруулах ашиглах, хог хаягдлын эрчим хүчний станцыг олшруулах гэх мэт сэдвүүд дээр илүү анхаарал хандуулж байна.