Лхагва, 5-р сарын 21, 2025 он

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
     Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдаан 2023 оны 11-р сарын 9-ний өдөр боллоо. Хуралдаанаар эвлэрүүлэн зуучлагчийн сонгон бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг зохион байгуулах болон эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, товлох тухай тус тус хэлэлцлээ.
 

 
      Үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоонд бүртгэгдсэн иргэдийн шалгалтыг зохион байгуулав.
 

 
       Оролцогчид “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох журам”-ын дагуу эвлэрлийн гэрээ байгуулах шалгалт, мэдээллийн технологийн хэрэглээний чадварын шалгалт, ярилцлагын шалгалтыг өгсөн юм.
скачать dle 12.0