“Шүүхийн спортын их наадам 2023” болж байна

“Шүүхийн спортын их наадам 2023” болж байна
 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Шүүхийн спортын их наадам 2023” өчигдөр (2023.09.29) эхэлсэн.
       Тус наадамд анхан болон давж заалдах, хяналтын шатны 117 шүүх, шүүхийн 42 Тамгын газрын 35 багийн 800 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэхүү спортын их наадамд урилгаар Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ахмадын холбоо оролцож байгаа юм.
       Спортын их наадам маргааш (2023.10.01) үргэлжлэх бөгөөд аваргууд тодорно.

 

 

 

 

 

 

 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0