Цагдаагийнхны "царцаасан" дөрвөн сая доллар нүүрснийхэнтэй холбоотой юу?

Цагдаагийнхны "царцаасан" дөрвөн сая доллар нүүрснийхэнтэй холбоотой юу?

 

УИХ-ын Нүүрсний түр хороо уржигдар хуралдсан. Энэ нь Хууль зүйн сайд болж, улмаар Нүүрсний түр хороог даргалсан Б.Энхбаярын анхны хурал байв. Тэрбээр Түр хорооны хурлаа нэлээд ширүүн уур амьсгалтай явуулсан. Ирц бүрдүүлэхтэй холбоотойгоор зарим гишүүнд хатуу үг хаяна лээ. Үүний зэрэгцээ нүүрсний сонсгол, ер нь бол нүүрсний хулгайтай холбоотой хэд хэдэн ноцтой "мэдээ" хэлсэн. Энэ нь "нүүрснийхэн"-ийг бужигнуулж орхисон юм. 
Тэгвэл яг ингэж бужигнаж байх үеэр цагдаагийнхан урд хөршөөс орж ирсэн дөрвөн сая ам.долларын гүйлгээг "барьж" авчээ. Бидэнд олдсон мэдээллээр мөнгийг нүүрснийхэн хүлээж авах байсан байж болзошгүй юм байна. Тиймээс дөрвөн сая ам.долларыг "царцаан" мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эхэлжээ.

Б.Гарьд

Эх сурвалж:www."Зууны мэдээ" сонинa

скачать dle 12.0