Visa, Master, American Express картын харилцагчдад зориулсан урамшуулал эхэллээ

Visa, Master, American Express картын харилцагчдад зориулсан урамшуулал эхэллээ

Visa, Master, American Express картын харилцагчдад зориулсан урамшуулал эхэллээ

 

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэн карт тухай бүрд тохирсон хөнгөлөлт, урамшууллаар үргэлж бэлэг барьсаар ирсэн. Харин энэ удаа олон улсын эрхтэй картуудад тусгайлан зориулсан буцаан олголттой урамшууллыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Хэрвээ та Голомт банкны Visa, Master, American Express брэндийн картын харилцагч бол картаараа доор дурдсан вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж, төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 3%-ийг буцаан аваарай.
Урамшуулал үйлчлэх вэбсайтууд:
  • ALIBABA.COM
  • TAOBAO.COM
  • AMAZON.COM
Олон улсын эрхтэй картын харилцагчдад зориулсан онлайн худалдааны вэбсайтын урамшуулал нь 2023.11.30-ныг дуустал үргэлжлэх тул та өөрт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнээ урамшууллын хугацаа дуусахаас өмнө амжиж захиалаарай.
Мөн 2023.12.31-нийг дуустал гадаадад аялахдаа аль ч улсын DUTY FREE дэлгүүрээс сонгогдсон картуудаар худалдан авалт хийгээд 3%-ийн буцаан олголт авах боломжтой давхар урамшуулал хэрэгжиж байна.
Дээрх урамшуулалт аянуудын буцаан олголт нь 300,000₮ ба түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалтад үйлчлэх бөгөөд онлайн худалдан авалтын вэбсайт болон Duty Free дэлгүүрээс авах боломжтой буцаан олголтын дээд хэмжээ тус бүр 300,000₮ байна.
скачать dle 12.0