БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлөгдсөн 941 хүний 300 гаруй нь эх орондоо эргэж ирээгүй

БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлөгдсөн 941 хүний 300 гаруй нь эх орондоо эргэж ирээгүй

БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлөгдсөн 941 хүний 300 гаруй нь эх орондоо эргэж ирээгүй

 

Өнгөрсөн хугацаанд долоон сайд Боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдсан 3069 иргэнээс 941 хүнийг зээлээс үндэслэлгүй чөлөөлснийг АТГ мэдээллээ. Тэдний материалыг шалгахад Монголдоо үр бүтээлтэй 5 жил ажиллаагүйгээс гадна 377 нь эх орондоо ирээгүй, гавьяа байгуулаагүй, ажил эрхлээгүй байхад чөлөөлснийг тогтоосон байна. Мөн тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, англи хэлний түвшин тогтоох оноогүй, нийгмийн даатгал төлөөгүй, зээлийн барьцаа хөрөнгөө бүртгүүлээгүй зэргийг баримтаар нотолсон байна. БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан 3069 хүний хувийн хэргийг шалгахад 2900 хүний материал дутуу, бүрдэлт хангалтгүй байжээ. БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлтийн найман хэргийг шалгаж, мэдээллийн ил тод, өрсөлдөх, хүртээмжтэй байдлыг хангаагүй, бусдад давуу байдал олгосныг тогтоож, зарим хэргийг шүүхээр шийдэж байгаа аж.

 

“Зээл авахдаа барьцаа хөрөнгө тавихгүйгээр давуу байдал олж явсан хүмүүсийг баримтаар нотолсон. Ойрын хугацаанд эрүүгийн хэргийг шийднэ. Тэдгээр суралцагчдын гадаад мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог тухайн улсаас авах, эх орондоо ирээгүйгээс үүдэн мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаа"-г АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэллээ. 

 

Түүнчлэн, АТГ-аас автобус худалдан авахад албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, автобус чанарын шаардлага хангасан эсэх, нийт 134.5 тэрбум төгрөгийг санхүүжилтийг хөөн шалгаж байна. Энэ оны улсын төсөт авто замын түгжрэл бууруулахад 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийг сайжруулахад зарцуулахаар хуульчилсан юм. Нэр бүхий албан тушаалтан хууль дүрэм зөрчин, чанарын шаардлага хангаагүй автобус авч, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосныг тогтоожээ. Одоогоор 11 иргэн, албан туршаалтны 16 объектыг нэгжиж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, ялладагчаар татаж, тэдгээрийн 31 эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг мөн нэр бүхий компанийн банкны данс дахь 3.4 сая ам.долларыг хязгаарлан шалгаж байна. Автобусны хэрэгт холбогдуулан БНСУ-ын 4 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хоёрт нь цагдан хорих арга хэмжээ, хоёрт нь хилийн хориг тавин шалгаж байгаа аж. 

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст одоогоор авлигын гэмт хэргийн талаарх 85 гомдол, 820 эрүүгийн хэргийг шалгаж байна. Өмнө нь тус газарт “нүүрс”-тэй холбоотой 30 хэргийг шалгаж байсан бол 42 хэрэг нээн, нийт 72 хэргийг шалгажээ. Одоогоор 43 хэргийг мөрдөж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэн, 8 хэрийг нэгтгэн шалгаж, 10 хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хуулийн хоёр этгээдэд холбогдох 10 хэргээс 6 нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдүүлж, 4 хэргийг шүүх дээр хянаж байгаа юм. Нийт 155 иргэн, албан тушаалтан, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Олон жил үргэлжилсэн, өргөн цар хүрээтэй хэрэг учир цаг хугацаа их орж байгаа аж. 

скачать dle 12.0