Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд $32.8 тэрбум хүрнэ
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл жилд дунджаар 4.1 хувиар өснө.
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 4.1 хувиар өсөж, үнэлгээ нь 32.8 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байгааг “Markets and Markets”-ийн гаргасан шинэ тайлангаас харж болохоор байна. 2023 онд тус зах зээл 24.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм.
Ашигт малтмал металлуудын эрэлт нэмэгдэж, шинэ уурхайнууд ашиглалтад орж, одоо байгаа уурхайнууд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр байгаа нь үүнд голлон нөлөө үзүүлэхээр байна. Үүнээс гадна улс орнууд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор компаниуд цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашин, тоног төхөөрөмж үйлдвэрлэж эхлээд байгаа юм.
БНХАУ, Австрали, Чили, Перу, Канад зэрэг Ази болон Өмнөд Америкийн улс орнуудад уул уурхайн салбар нь өмнөх жилүүдээс илүү эрчимжих хүлээлттэй байгаа гэдэг утгаараа энэ зах зээлд голлон төвлөрөхөөр байна.
Монгол Улсын “Оюу Толгой”, БНЭУ-ын “Talcher”, мөн БНХАУ-ын “Zongzhai” зэрэг томоохон уурхайнууд үйл ажиллагаа тэлснээр энэхүү зах зээлийн өсөлтөд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа аж.