Хятадын туршлага, эндээс дэлхийд
Или Хөвчийн элсний экологийн бүсэд 5600 ширхэг цөлийн модоор тарьж бүтээсэн "Хятадын ногоон мөрөөдөл" үсэг нүдэнд онц тусна
Тэнгэрийн дор Или Хөвчийн экологийн бүс нь энгүй ногооноор бүрхэгдэж, 5600 ширхэг цөлийн модоор тарьрж бүтээсэн "Хятадын ногоон мөрөөдөл" гэдэг таван үсэг нь Хөвчийн элсний домог өгүүлэх мэт нүдэнд дурайна.
08-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Хөвчийн элсэн цөлд 9-р удаагийн Хөвчийн цөлийн олон улсын чуулга уулзалт болж, 25-нд дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжилтэн, эрдэмтэд хуран чуулна.
Хөвчийн элс ногоон болсон нь Ордос хотын бүх шатны намын хороо, засгийн газар, аж ахуйн нэгж, тариаланчид, малчдын их хөдөлмөр, бүхий л зовлон зүдгүүрийг туулж бичсэн гайхамшиг. Элс нь хүмүүсийн ногоон гэр орон болсон бөгөөд "Эрдэнэсийн аяга" болсон. Мөн элсэрхэг нутгийн ард түмэнд "ногоон банк" нь болсон байдаг.
Энэ цаг үед дэлхийн 100 гаруй улс орон, 900 сая орчим хүн цөлжилтийн аюул, гамшигт нэрвэгдэж байна. Тэр дундаа “Бүс ба зам”-ын дагуух олон орон элсэн шуурганд нэрвэгдээд удаж байгаа бөгөөд цөлжсөн газар ядуурал газар авч байна.
Хөвчийн элс уг ийм л байсан. Ганц ч өвс ургахгүй, салхи, элс ширүүсч, элсэнд байшин, тариалангийн талбай булагдаж, өвчин эмгэгийг цаг тухайд нь эмчилж чадахгүй, хүүхдүүд сургуульдаа хэвийн явж чадахгүй, элс нь хүмүүсийг шахаж гэр орноо нүүхэд хүргэдэг. 30 гаруй жилийн хүнд хэцүү тэмцлийн эцэст Хөвчийн цөлийн 18600 хавтгай дөрвөлжин километр талбайн гуравны нэг нь "ногоон хувцас"-аар бүрхэгдсэн бөгөөд 100 гаруй зүйл амьтан, ургамал нь 530 гаруй зүйл болж өргөдөн, элсэн цөлийн аялал жуулчлал, цөлийн био анагаах ухаан, цөлийн шинэ эрчим хүч зэрэг үйлдвэрлэлийн төрөл бүрийн загварууд баригдаж, цөлийн засаглал, эдийн засгийн хөгжлийн шинэ ногоон зам бий болсон. Мөн 100 гаруй мянган тариаланч, малчин элсээр баяжсан байдаг.
2017 оны 07-р сарын 29-ний өдөр ӨМӨЗО-ны Хөвчийн элсэн цөлд олон улсын 6 дахь удаагийн чуулга уулзалт нээлтээ хийлээ.
2007 онд Хөвчийн цөлийн олон улсын анхны форум болж, энэхүү гайхамшгийг гадаад дотоодын 150 гаруй албан тушаалтан, бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид магтан сайшааж байв. Зарим мэргэжилтнүүд Хөвчийн элсэн цөлийг ногооруулах боломжгүй гэж "Хэрвээ та нар энд цэцэг ургуулахыг хүсч байвал, Бурхан өөрөө ирж тарих бол магдгүй" гэж баталж байсан удаатай. Хөвчийн гайхамшиг нь хүмүүсийн цөлийн талаарх ойлголтыг сэргээж, цөл бол хүн төрөлхтний тогтвортой нөөц бөгөөд хүн төрөлхтөн цөлтэй зохицон амьдрах боломжтой гэдэг хүн төрөлхтөнд нэг ойлголтыг илчилсэн байна.
Хөвчийн элсийг юу ийм болгосон бэ?
Энэ нь үе үеийн элсний хяналтын ажилтнуудын тасралтгүй тэмцэлд бий болсон "бие биедээ тусалж, тууштай байж, шинжлэх ухааны шинийг санаачилж, ногоон, баялаг хөгжил цэцэглэлт"-ийн үзэл санаа юм. Эдүгээ энэхүү зориг санаа Ордосчуудын цусанд аль хэдийн гүн шингэж, үеийн үед нөлөөлж байна.
Бодлогын удирдамжаар Ордос хот элсэнд хяналт тавих чадварыг бүрэн идэвхжүүлж, хөрөнгө, технологи, хөдөлмөр зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хуримтлал, урсацыг цөлийн хяналт руу чиглүүлж, тогтвортой хөгжлийг эхлүүлжээ.
Энэ нь " Онгон дагшин уул ус үнэлж баршгүй эрдэнэ" гэх үзэл санааг гуйвшгүй дадлагажуулж буйн тод жишээ юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хөвчийн цөлийн ногоон эдийн засаг олон зуун сая юанийн экологийн баялаг бүтээжээ. Элсэн цөлд үр тариа ургадаг төдийгүй хавч, загас, сам хорхойг өсгөж үржүүлдэг... Хөвчийн цөлийг ногооруулах, аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн нэмүү өртөг шингээх буянтай тойргийг хэрэгжүүлсэн байна.
Цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь дэлхий нийт, бүх хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хүнд хэцүү ажил юм. Хөвчийн элсний туршлага бол Хятадын туршлага төдийгүй дэлхийн баялаг юм.
2017 оны 09-р сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид оролцогч талуудын 13-р бага хурлын төлөөлөгчид Хөвчийн экологийн бүтээн байгуулалтын талбайд зочилсон байна.
2007-2023 он хүртэл хоёр жил тутамд зохион байгуулагддаг Хөвчийн олон улсын цөлийн форум 16 жил үргэлжилж, дэлхийн 80 гаруй орны 3000 гаруй улс төрч, эрдэмтэн, бизнес эрхлэгчид болон бусад хүмүүс оролцжээ. Хөх давалгаатай цөлийн баян бүрдээс эхлээд үзэсгэлэнт байгальтай, амар тайван, сэтгэл хангалуун ажиллаж амьдарч буй элсэн цөлийн аж үйлдвэрийн хот хүртэл Хөвчийн элс нь шинэ гайхамшгийг удаа дараалан бүтээж байна. 1000 гаруй төрлийн хүйтэн, давсанд тэсвэртэй цөлийн үр хөврөлийн төрлүүд, 10 секундэд нэг мод тарих боломжтой тарих аргаас эхлээд технологи ашиглан өдөрт 800 мод тарих ухаалаг мод тарих робот хүртэл дэлхийд гайхагдсан туршлагууд олон олон буй.
Эдүгээ Хөвчийн олон улсын цөлийн форум нь цөлжилттэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг харуулах, шинэ технологи, загварыг сурталчлах, олон улсын амжилттай туршлага солилцох олон улсын чухал индэр болж, хүн төрөлхтний болон байгалийн амьдралын хамтын нийгэмлэгийн чухал цонх, цөлжилтийн аюулд өртөж буй дэлхийн бусад улс орнуудад жишиг, давтагдах боломжтой амжилттай туршлага болж байна.
Хөвчийн олон улсын 7 дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн талбайд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сүнь Чүньлань дарга Ши Жиньпиний баярын захидлыг уншиж, үг хэллээ.
2017 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцид оролцогч талуудын 13-р бага хурлаар Хөвчийн элсийг Хятад улс цөлжилттэй тэмцэх амжилттай туршлагын хувьд НҮБ-ын тунхаглалд оруулж, дэлхийн цөлжилттэй тэмцэх үлгэр жишээ болсон юм. 2019 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хөвчийн олон улсын 7 дахь удаагийн чуулга уулзалтад баярын захидал илгээж, Хөвчийн цөлийн засаглал нь байгаль орчин, экологийн асуудлыг зохицуулах, 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хятадын туршлагыг олон улсын хамтын нийгэмлэгт олгосон гэж онцолжээ.
Дэлхийн цөлийн хяналтыг Хятадаас харж болно, харин Хятадын цөлийн хяналтыг Хөвчийн элснээс харж болно. Эдүгээ Хөвчийн цөлжилттэй тэмцэх загвар, технологи, ололт амжилт дэлхий дахинд гарч, дэлхийн 36 сая хавтгай дөрвөлжин километр цөлжсөн газар нутаг, цөлжилтийн аюулд өртөж буй тоо томшгүй олон хүнийг хянахад хувь нэмэр орууллаа.
Хөвчийн 8 дахь удаагийн олон улсын цөлийн форумд гадаадын зочид Или группын робот мод тарьж буйг сонирхлоо.
Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн хамгийн өндөрт орших, эрс тэс уур амьсгалтай мужийн зэрэглэлийн хот болох Төвдийн Начюй хотод Или групп болон дотоодын холбогдох судалгааны байгууллагууд хамтран гол асуудлуудыг шийдвэрлэж, "түүхэнд мод байгаагүй" түүхийг эцэслэв. Цэцэрлэгт хүрээлэн, засгийн газрын цогцолбор, асрамжийн газар, хүүхдийн халамжийн цэцэрлэг, гудамжууд нь ногоон өнгөтэй болжээ.
Хятадын Шинжаанд Хөвчийн туршлага, технологиос суралцан, орон нутгийн нарны илч, элсэн цөл, шорвог ус болон бусад нөөцийг ашиглан, чихэр өвсний эрүүл мэнд, өвс тэжээл, газар нутгийг сайжруулах гурван салбарыг хөгжүүлж, экологи, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэв.
Саудын Арабт Хөвчийн элсний хяналт, дижитал инновацийн туршлагыг орон нутгийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, доройтсон газрыг нөхөн сэргээх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн үйл явцыг дэмжихэд ашигласан байна. Или группын элсний хяналтын технологи нь Саудын Арабын 10 тэрбум мод тарих төлөвлөгөөнд амжилттай хэрэгжиж, "Ногоон Саудын Араб"-ыг бий болгоход тусалсан байна.
Пакистан улс орон нутгийн "Арван тэрбум цунами" мод тарих төлөвлөгөөнд туслахын тулд Хөвчийн загвар болон Или экологийн нөхөн сэргээлтийн технологийн ололт амжилтыг танилцуулав. Узбекистаны их дээд сургуулиуд болон Или групп хамтран Арал тэнгисийн сав газрын цөлжилтийг хянах, давслаг шүлтлэг газрыг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, усны нөөцийн тогтвортой менежмент зэрэг гол технологиудыг хөгжүүлэх зорилгоор Арал тэнгисийн олон улсын инновацийн лабораторийг байгуулжээ.
2023 оны 6-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д дөрөв дэх удаагаа айлчлахдаа:
-Арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан, үр дүнтэй засаглалын загварыг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэх шаардлагатай. 40 гаруй жилийн турш бид шинийг санаачилж, элсний хяналтын үр дүнтэй загваруудыг олон бий болголоо.
Хөвчийн загварыг идэвхтэй сурталчилж, шинэ эрин үед Хятад улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах шинэ гайхамшгийг бүтээхийг хичээн, илүү их амжилтын замаар урагшилна.
Төлөвлөлт: Ли Шиа, Алтан-Уул, Баянмөнх
Зохицуулагч: Лю Чүнь
Хянагч: Ху Фан
Сэтгүүлч: Хүө Шёчин, Саранчимэг, Сурнаа
Зохиогч: | Хүө Шёчин, Саранчимэг, Сурнаа |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | Өвөр Монголын Өдрийн сонин |