Цаг агаараас шалтгаалан Японы “H2A” пуужинг хөөргөхийг хойшлуулжээ

Цаг агаараас шалтгаалан Японы “H2A” пуужинг хөөргөхийг хойшлуулжээ

Цаг агаараас шалтгаалан Японы “H2A” пуужинг хөөргөхийг хойшлуулжээ

 

Сарнаа газардагч аппаратыг тээсэн “H2A” пуужинг хөөргөх товыг хүчтэй салхины улмаас хойшлуулсан тухай Японы “Mitsubishi Heavy Industries” компани өнөө өглөө мэдээлжээ.  Японд зохион бүтээж үйлдвэрлэсэн пуужинг даваа гаргийн өглөө Кагошима мужийн баруун өмнөд хэсэгт орших Танегашима арлын “Танегашима” сансрын буудлаас хөөргөх ёстой байв. Уг пуужин Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ мэргэжилтнүүдийн бүтээсэн, Сарны гадаргуу дээр газардах технологийг турших “SLIM” аппаратыг тээх юм.

 

Хөөргөснөөс 3-4 сарын дараа “SLIM” Сарны тойрог замд орж, улмаар 4-6 сарын дараа Сарны гадаргуу дээр буух оролдлого хийх төлөвтэй байна. Эл төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд Япон улс Саран дээр аппаратаа амжилттай газардуулсан ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараах тав дахь орон болно. Хиймэл дагуул, сансар судлалын чиглэлээр олон улсын тавцанд байр сууриа олох гэсэн япончуудын оролдлого энэ онд хэдэнтээ бүтэлгүйтсэн бөгөөд гуравдугаар сард шинэ үеийн “H3” пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болжээ.

 

скачать dle 12.0