Хятад-Монголын экспо Хөххотод болно

Хятад-Монголын экспо Хөххотод болно

Ирэх 09 дүгээр сард Хятад-Монголын IV экспог Хятадын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны засгийн газар хамтран  “Нээлттэй шинэ төлөв байдлыг бүтээн байгуулж, хөгжлийн шинэ боломжоо хамтдаа хуваалцъя” сэдвийн дор зохион байгуулна. Экспод зориулж 83.9 мянган квадрат метр талбай төлөвлөжээ. Энэ үеэр Хятад-Монголын экспо хийгээд Умардад нээлттэй байлгах эдийн засаг худалдааны симпозиум, симпозиумын нээлт, хурал чуулган, үзэсгэлэн, хүмүүнлэгийн солилцоо зэрэг таван том хөтөлбөр зохиох юм.

 Экспод Хятад, Монголын өндөр албан тушаалтан, муж, өөртөө засах орон, шууд харъяа хотын төлөөлөл, Хонгконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, аж үйлдвэрүүдийн нийгэмлэг,  худалдааны салбарынхан, "Бүс ба зам” дагуу Монгол, ОХУ, Япон, БНСУ, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын төлөөлөгчид, Хятадад суугаа гадаадын элчин сайдын яамны албан тушаалтан, олон улсын байгууллагын төлөөлөл, дэлхийн топ 500 компани, Хятадын топ 500 компани, мөн зочин болон оролцогч компани, худалдан авагч бизнес нэгжийн нийт 10 мянга орчим хүн урилгаар оролцох юм.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: https://www.cri.cn
скачать dle 12.0