Монгол Улс БНХАУ-аас 400,000 жуулчин хүлээн авахаар зорьж байна

Монгол Улс БНХАУ-аас 400,000 жуулчин хүлээн авахаар зорьж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож:

- Улс хоорондын найрсаг харилцааны суурь нь хүмүүс хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа байдаг. Энэ удаагийн албан ёсны айлчлалын агуулга ч хүмүүс хоорондын, аж ахуйн нэгж хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэлээ гэж хэллээ.

”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг толилууллаа. 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авна гэж тооцоолж байна.

 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.cri.cn
скачать dle 12.0