Хятад-Европын төмөр замын буухиа тээвэрт түшиглэн хөгжлийн шинэ загварт нэгдэв

Хятад-Европын төмөр замын буухиа тээвэрт түшиглэн хөгжлийн шинэ загварт нэгдэв
2023 он бол ”Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын 10 жилийн ой, мөн Хятад-Европын төмөр замын буухиа тээвэрт түшиглэн хөгжлийн шинэ хэв маягт гүнзгий нэвтэрч, Урадын хойд хошуу шинэ өндөрлөгт хүрэх жил юм

 

 "Урад хойд хошуу номерт" Хятад-Европын галт тэрэг хэвийн ажиллаж байгаа нь дотоодын хилийн хотуудад эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийн шинэ боломжийг авчирсан юм.

    2022 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн "Урад хойд хошуу номерт" Хятад-Европын төмөр зам анхны буухиа зам хөдөлгөж, одоогийн байдлаар "Урад хойд хошуу номерт"-ыг нийт 40 эгнээнд тарааж, импорт, экспортын худалдааны хэмжээ 70 сая ам.долларт хүрчээ. Өдгөө Урад хойд хошуу нь ӨМӨЗО-ны Хятад-Европыг холбосон галт тэрэгний буухиа замын нэг гол газар болж, хойд зүгт нээгдэх чухал гүүрэн гарц барихад хүчтэй хувь нэмэр оруулж байна.

"Урад хойд хошуу номерт" нь Москва, Хоргос, Екатеринбург, Казахстан зэрэг бүс нутгийн улаан буудай, үхрийн мах зэрэг газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээг өндөр чанартай, боломжийн үнэ, хангалттай тоо хэмжээгээр холбодог. Хилийн чанад дахь нөөц баялгийн давуу тал, дотоодын зах зээлийн давуу талууд нь Баяннуур хотыг хөдөө аж ахуй, мал аж ахуйн үндэсний чухал бүтээгдэхүүний бааз болгоход түлхэц өгч, одоо жилд 300 мянган тонн мах, 400 мянган тонн улаан буудай, нэг сая тонн хүнсний тос боловсруулах хүчин чадалтай болжээ. Урад хойд хошууны Гадаад харилцааны албаны захирал Тун Гэлэ хэлэхдээ, Хятад-Европын төмөр замыг нээсэн нь бүс нутагтаа дээд зэргийн нөөц баялаг болон гадаадын давуу баялгийг хөрвүүлэх ажлыг түргэсгэж, наранцэцгийн үр, хуурайшуулсан хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түгээлт, экспортыг тус бүс нутагт тасралтгүй бэхжүүлж, цайрын баяжмал, зэсийн баяжмал, наранцэцгийн үр зэрэг бараа бүтээгдэхүүнийг боомтоор нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, бизнесийн логистикийн жигд урсгал, нөөцийн элементүүдийн хуримтлал нь эдийн засгийн өөрчлөлт, хөгжилд чухал дэмжлэг болдог гэсэн байна.

Урад хойд хошуу нь Өвөр Монголын баруун хойд хэсэгт оршдог, мөн Өвөр Монголын хилийн 20 хошууны(хот) нэг юм. Өмнө нь уул уурхайн баялгийн аж үйлдвэр нь тулгуур салбар байсаар, "Урад хойд хошуу номерт" Хятад-Европын төмөр замын экспресс хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр одоогийн байдлаар Урад хойд хошуу нь Баяннуурын газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нөөц, Орос, Монгол улс зэрэг орны ашигт малтмалын нөөцийн давуу тал дээр тулгуурлан бизнесийн ложистик, нөөц баялаг боловсруулах зэрэг нэмүү өртөг өндөртэй үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: http://nm.people.com.cn/
скачать dle 12.0