СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИРГЭН “Б” ЦАХИМ ХАЯГ ХӨГЖҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИРГЭН “Б” ЦАХИМ ХАЯГ ХӨГЖҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Олон нийтийн сүлжээнд цахим хаяг хөгжүүлэлт, сошиал маркетингийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр албан байгууллага, хувь хүнээс мөнгө залилах тохиолдол ихэсч байна. Тухайлбал, Самбуу овогтой Батсайхан нь нэр бүхий байгууллагын албан ёсны цахим хуудсыг хөгжүүлэх, хандалт ихэсгэх зэрэг хуурамч үйл ажиллагааг бусдад сурталчилж, их хэмжээний мөнгө залилжээ. Цаашлаад программ хангамж, цахим хуудсын аюулгүй байдал зэргээр далимдуулан хэд хэдэн байгууллагад хохирол учруулж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан аж. Иймээс дээрх тохиолдолд иргэд, албан байгууллагуудыг дээрх луйвраас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.  
 
скачать dle 12.0