Машинд мартсан шилнээс болж машин шатжээ
Их Британид машинд орхисон энгийн нэгэн нарны шил машин шатах шалтгаан болжээ. Энэ хэргийн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг тавдугаар сарын 27-ны өдөр Натхоллд болжээ. Машинд орхисон нарны шил машин шатах шалтгаан болсон гэдгийг Ноттингемширийн гал унтраах, аврах албаныхан мэдээлээд халуун өдрүүдэд машины цонхон тушаа нарны гэрэлд халж гал авалцаж болзошгүй эд зүйл тавьж орхихгүй байхыг анхааруулжээ.
Түүнчлэн хэт халуун өдөр машиндаа тамхины асаагуур үлдээхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулдаг юм. Асаагуур халж, дэлбэрэн гал үүсгэх аюултай байдаг аж. Ихэвчлэн газаар ажилладаг асаагуур ийм аюултай ч бензинтэй асаагуур ч мөн эрсдэл өндөртэй гэнэ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549883